loader image
Skip links

MSight сэтгүүлд MCPG

     Монгол Улс PDAC чуулганд 2 бүүт зассан ба түүний нэг дээр УУХҮЯ эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээллийг хүргэсэн.Хажуугийн талбайд нь “Эрдэнэс Монгол” нэгдэл болон MCPG буюу “Монголиан коппер проспектинг групп”, “Эрдэнэ жас” компаниуд хөрөнгө оруулалт хайж буй төслүүдээ танилцуулж байв.

     PDAC-т анх  удаа  оролцож буй  Монголиан  коппер  проспектинг  группын  хувьд  зургуулаа иржээ. 15 төсөлтэйгээс хайгуулын 13 , ашиглалтын 2 лицензтэй. Төслүүдийн хувьд харьцангуй хэтийн төлөв сайтай хэмээн танилцуулсан. Хөрөнгө оруулалт хайх, цаашлаад IPO хийх, Канадын санхүүгийн зах зээлд гарах сонирхолтой гэнэ.

     Тус компаний Гүйцэтгэх захирал  О.Учрал  “Олуулаа  ирсэн  тулдаа  богино  хугацаанд  маш олон  хүнтэй танилцаж,  нүүр тулсан уулзалтууд нэлээн хийлээ. PDAC-ийн дараа хөрөнгө оруулалтын 2 компанитай оффис дээр ажил хэргийн уулзалт төлөвлөсөн. Ер нь PDAC-ийн тойрсон эвентүүд буюу захирлуудад,  удирдах  ажилтнуудад  зориулсан  төрөлжсөн  уулзалтууд илүү үр дүнтэй санагдсан.  Гол яриа тэдгээр  уулзалт дээр  болж байна.  Бидний  хувьд  Монголын  бүүт  дээр  талбай  авсан  нь  сайнаар нөлөөлсөн.  Талбайтай байснаар  илүү  танигдах,  тухтай  ярилцах  боломж  нээгдэж байна. Хэрвээ талбайгүй  бол  брошураа  тараагаад  дундуур  нь явах л зорилготой байх байж. Дараа дараагийн PDAC-т  илүү  бэлтгэлтэй  оролцоно. Төслөө  таниулах,  олон  хүнтэй  уулзах  зорилгоо сайн биелүүлж чадлаа. Критикал минералуудыг  сонирхсон  хүмүүс  их  байна. Мөн  хайгуулын төслийг илүүтэй сонирхож байна. Уулзаж байгаа хүмүүс Засгийн газрын  бодлогыг  их  асуулаа. Уул  уурхайг  бодлогоороо  анхаарч,  уул  уурхайн  гадны  хөрөнг ө оруулалтыг дэмжсэн хууль батлахаар  ажиллаж  байгаа. Тиймээс ч  УУХҮ-ийн  сайд, Дэд сайд  нар ирсэн  гэж хэлэхэд  тааламжтай хүлээн авсан. Засгийн газрын бодлогыг  сонирхож  асуухын  зэрэгцээ  төсөлд  төрийн оролцоо,  нөлөөлөл байхгүй биз, оролцохгүй биз дээ гэдгийг лавшруулан асууж байна. Манай компани 100 хувь хувийнх тул хөрөнгө оруулагчад таатай санагдаж байна” хэмээн ярилаа.

/Эх сурвалж: MINING INSIGHT MAGAZINE,  Гуравдугаар сар,2024 №3(028)/