Бидний тухай
Компанийн танилцуулга
Монголиан Коппер Проспектинг Групп ХХК нь 2021 оны 5 дугаар сард байгуулагдсан, 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.
"Монголиан коппер проспектинг групп" ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд одоогийн байдлаар 5 хайгуулын, 1 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшиж байна. Бид 2021 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг Ашигт малтмал, газрын тосны газраас зарлагдсан сонгон шалгаруулалтаар болон бусад аж ахуйн нэгжээс худалдан авч, улмаар геологийн судалгааны ажлыг шат дараатай хийж гүйцэтгэсэн.
Сонгон шалгаруулалтад оролцох, лиценз худалдан авах, геологийн судалгаа, хайгуулын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор улсад төлсөн татвар, хураамж зэрэгт нийтдээ 2,000,000 ам.доллар зарцуулаад байна.
Одоогоор манай компани Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт орших "Оюу толгой" (XV-021886), Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумдын нутагт орших "Шаргын уул" (XV-022048) хайгуулын талбайд тус тус хайгуулын ажил гүйцэтгэж байна.
Компани нь зэс, алт, вольфрамын хүдэржилтийг ашиг сонирхлын тэргүүн эгнээнд тавьдаг бөгөөд сүүлийн үед газрын ховор элемент, лити, кобальт, молибден хайх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Баруун бүс дэх хайгуулын талбай
Манай компани Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших "Цахир хөндий уул" (XV-022739) нэртэй 3,022.16 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Монгол орны баруун хязгаар болох Алтайн нуруу, Нуурын бүс нь вольфрам, алт, зэс-хар тугалга-цайрын колчедан (VMS), зэсийн порфирын хүдэржилттэй бөгөөд уг бүс нь Казахстан, ОХУ-ын нутаг дахь хэтийн төлөв өндөртэй "Рудный Алтай" бүстэй холбогддог.
"Рудный Алтай" бүсэд 1000 гаруй том, жижиг орд нээн илрүүлэгдэж, зарим нь ашиглалтад орсон бөгөөд өнөөг хүртэл шинэ орд, илрэл нээгдсээр байна. Уг бүсийн шууд үргэлжлэл болох Алтайн нуруу, Нуурын бүсээс сүүлийн жилүүдэд томоохон орд, илрэл нээгдэж байна. Тухайлбал:
- Алт-колчеданы "Хан Алтай" орд (~80 тн Au)
- Зэс-алтны "Майхан Улаан" орд
- "Шарга" илрэл
- Зэс-колчеданы "Хөх Адар" орд
Эдгээр нээлт нь Монгол орны баруун бүсийн геологи, ашигт малтмалын өндөр нөөц бололцоог харуулж байна.
2021–2022 онд худалдан авсан талбайнууд
2021, 2022 онуудад "MCPG" болон хамаарал бүхий компаниуд Ашигт малтмал, газрын тосны газраас зарлагдсан сонгон шалгаруулалтаар болон бусад компаниудаас нийт 6 талбай худалдан авсан. Эдгээрээс одоогийн байдлаар дараах талбайнууд манай багцад байна:
- "Цооногтын шил" (MV-021919) — Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших 5,270.88 га талбай бүхий алтны үндсэн орд. Ашиглалтын тусгай зөвшөөрөл.
- "Талын толгод" (XV-016041) — Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших 8,366.21 га талбай. Молибден-зэсийн (Mo-Cu) порфирын хүдэржилттэй.
- "Шаргын уул" (XV-022048) — Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумдын нутагт орших талбай. Манган-кобальт (Mn-Co), шороон болон үндсэн алт, вольфрамын хүдэржилттэй.
- "Хонхор ус" (XV-022082) — Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших талбай. Алтны (Au) хүдэржилттэй.
Эдгээр талбай нь алт, зэс, молибден, манган, кобальт, вольфрамыг хамарсан манай компанийн төрөлжсөн хайгуулын багцыг бүрдүүлж байна.
100
%
Дотоодын хөрөнгө оруулалттай
0
Хэрэгжүүлж буй үндсэн төсөл
0
Ашиглалт явуулдаг
төсөл
төсөл
Зорилго зорилт
Хамтын үнэ цэнийг бий болгож хуваалцах.
Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, эрүүл тогтвортой уул уурхайн чиг хандлагыг түгээх.


