loader image
Skip links

MCPG байгууллагын хамт олон “MiningWeek & MinePro 2026” арга хэмжээнд төслөө танилцууллаа.

“MiningWeek & MinePro 2026” уул уурхайн олон улсын чуулган, үзэсгэлэн тав дахь удаагаа 9-р сарын 16-19-ний өдөр боллоо. Чуулганд Монгол, Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон салбарын хөгжлийн чиг хандлага, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг олон талын асуудлаа хөндөж, амжилт ололтоо дүгнэлээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь болсон энэ салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах замаар хөрөнгө оруулагчдыг татах, зогсонги байдалд ороод буй геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж энэ салбараас олох экспортын орлогыг солонгоруулах нь чухал болохыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын удирдлага төдийгүй чуулганы төлөөлөгчид салбар хуралдаанууд оролцогчид байр сууриа илэрхийлж байв.

“Монголиан коппер проспектинг групп” ХХК-н хувьд “MiningWeek & MinePro 2026” -д идэвхитэй оролцсон бөгөөд арга хэмжээн хоёр дох өдөр зохион байгуулагдсан хөрөнгө оруулалт авах боломжтой төслүүдийн танилцуулгад  “Цооногтын шил” алтны шороон  ордны төслөө танилцууллаа.