loader image
Skip links
Бидний тухай

Хамаарал бүхий компаниуд

Интерконтиненталь Минералс ХХК

Тус компани нь 2021 онд байгуулагдсан, уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор манай компани нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт орших “Хонхор ус” (XV-022082) нэртэй хайгуулын талбайд тус тус хайгуулын ажил гүйцэтгэж байна.

Глобалбальш ХХК

2012 онд гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт “Талын толгод” (XV-016041) нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Энэ онд 200 кв.км талбайн зураглал, 3000 м.куб суваг малталт, 4000 тууш метр баганат өрөм, 2000 тууш метр цохилтот өрөм, 600 физик цэг цахилгаан хайгуул зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Империалметал групп ХХК

Тус компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа болон ашигт малтмалын хайгуул эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Цооногтын шил нэртэй XV-012705 тоот тусгай зөвшөөрлийг 2012 онд шилжүүлэн авч, хайгуулын ажлыг эрчимжүүлэн 2019 онд алт, холимог металлын нөөцийг тогтоож MV-021919 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.