loader image
Skip links
Үйлчилгээ

Боловсруулалт

Эрдэс баялагийн салбарт “олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих” бодлогын дагуу дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Мөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглах, шинжлэх ухаан, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрдэс баялагийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулна.

Уурхайгаас олборлосон орд нь анхдагч бутлуураас газар дээрх туузан дамжуургаар баяжуулах үйлдвэрт хүрч хэд хэдэн механик, химийн иж бүрэн дамжлагаар орж хаягдал чулуулаг, хольцоосоо цэвэрлэгдэж баяжмал болж экспортод гаргахад бэлэн эцсийн бүтээгдэхүүн болдог билээ.