loader image
Skip links

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай шинээр авлаа.

“МОНГОЛИАН КОППЕР ПРОСПЕКТИНГ ГРУПП” ХХК НЬ ХОВД АЙМГИЙН ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН НУТАГТ БАЙРЛАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРЛАА.

 

“Монголиан коппер проспектинг групп” ХХК нь 2024 оны 1-р сарын 15-ны өдөр зарлагдсан 65 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтад оролцон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших Цахир хөндий уул/XV-022739/ нэртэй талбайг шинээр авлаа.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд одоогоор хайгуулын 2, түгээмэл тархацтай ашиглалтын талбай 1, түгээмэл тархацтай хайгуулын 1, нийт 5 тусгай зөвшөөрөлтэй.

Буянтстандарт ХХК-ийн Улаан хавчиг нэртэй MV-84000037 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Торгор трейд-ийн Хондлойн ар нэртэй XV-84000034 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлүүдийг тус тус эзэмшиж байна.

Мөн Литех энэржи ХХК-ийн Эрдэнэ нэртэй XV-019009 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлүүдийг эзэмшиж байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум нь Сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км-т оршдог ба 268,5 мянган га нутагтай, үүнээс 2431 га тариалангийн, 273 га хадлангийн талбайтай, газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамрагддаг далайн түвшнээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай. Алтайн нурууны салбар уулсын нэг мөнх цастай 4208 метр Цамбагарав уулыг 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалттай цогцолбор газар болгож уг цогцолборт газар нь мөс судлалын болон ирвэсийн хэвийн өсөлтийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Ховд аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1461 км, аймгийн төвөөс 61 км зайд байрладаг. Тус сум нь хойд талаараа Баян-өлгий аймгийн Толбо, Алтанцөгц, Баяннуур сумтай, зүүн талаараа Ховд голоор Ховд аймгийн Мянгад сумтай, Урд талаараа Буянт сумтай Баруун талаараа Ховд сумтай тус тус хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй 1-р сарын дундаж температур -300С, 7-р сарын дундаж температур +250С, жилийн дундаж салхины хурд 4-6 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм байдаг. Уур амьсгалын хувьд халуун зунтай хуурай мужид хамаардаг.

Сум 631 өрх, 2376 хүн амтай. Хүн амын 89 хувь нь өөлдүүд, 11 хувь нь Казак болон бусад ястнаас бүрддэг. Тус сум нь Хар-Ус баг, Баянгол баг, Намаржин баг, Хонгио баг, Шураг баг гэсэн 5 багаас бүрддэг бөгөөд сумын төвийн баг нь Хар-Ус баг юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Эрчим хүч, Зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүсийн бусад хотуудаас харьцангуй хөгжилтэй . Одоо тус сум 19 км засмал зам, цэвэр усны шугам 17 км, бохир усны шугам 16 км, холбооны шугам 28 км, эрчим хүчний шугам 50-ад км, 260 га барилгажсан талбай 21 га асфальтан бетон зам талбайтай. Үүрэн телефон, шуудан холбооны үйлчилгээ нэвтэрсэн.