loader image
Skip links

PDAC 2024

     Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ийг 1932 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. 2024 онд Канад улсын Торонто хотноо болсон тус  арга хэмжээнд “Монголиан коппер проспектинг групп” ХХК амжилттай оролцлоо.

     Чуулга уулзалт 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны  хооронд нийт 4 өдөр үргэлжилсэн бөгөөд энэ жил 130 гаруй орны 24 мянга гаруй төлөөлөгч, 1050 байгууллага 487 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл оролцсон. Тус арга хэмжээнд уул уурхайн салбартай холбоотой тоног төхөөрөлж, багаж хэрэгсэл, хангамж болон аюулгүй байдалтай холбоотой олон байгууллагууд байсан ба хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт хайж байгаа байгууллагууд,олон  улсын нөлөө бүхий төлөөлөгч нар оролцсоноороо онцлог юм.

     Манай байгууллага нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 долоо хоногийн хугацаагаар Торонто хотод томилолтоор ажилласан. Энэ хугацаанд олон улсын байгууллагуудад төсөл болон компаниа танилцуулан, салбарын томоохон төлөөлөгч   нартай харилцаа холбоо тогтоож, хөрөнгө оруулах сонирхолтой хэд хэдэн байгууллагуудтай уулзалт зохион байгуулан уулзсан. Нийт 4 өдрийн турш  зохион байгууллагдсан PDAC-2024 арга хэмжээнд уул уурхайн салбарын олон компаниудтай танилцан туршлага судаллаа.