loader image
Skip links

Хятад, Пакистан Уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

П.Жаргалсүрэн
     Хятад, Пакистан улсууд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг ахиулахаар тохиролцсоныг 2024 оны 6-р сарын 9-нд хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
     БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Пакистаны уул уурхайн салбарт Хятадын пүүсүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хүдэр боловсруулах зэрэг уул уурхайн аж үйлдвэрийн паркуудын төлөвлөлтийг эрчимжүүлнэ.
 Эх сурвалж:   The Mongolian Mining Journal      2024.06.10