loader image
Skip links
Бидний тухай

Компанийн танилцуулга

Монголиан Коппер Проспектинг Групп ХХК нь 2021 оны 5-р сард байгуулагдсан, 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.

“Монголиан коппер проспектинг групп” ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд нь одоогийн байдлаар 13 хайгуул, 2 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшдэг. Бид 2021 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг АМГТГ-аас зарлагддаг сонгон шалгаруулалтаар болон бусад ААН-ээс худалдан авч улмаар геологийн судалгааны ажлыг шат дараатай хийж гүйцэтгэсэн болно. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтад оролцох, лиценз худалдан авах, геологийн судалгааны ажил хийх, хайгуул хийхтэй холбоотой улсад төлсөн татвар, хураамжын хүрээнд нийтдээ 2.000.000.0 ам.доллар зарцуулаад байна.

Одоогоор манай компани нь Төв аймгийн Лүн суманд “Нүхт” (XV-021860) нэртэй ашигт малтмалын хайгуулын талбай, Завхан аймгийн Баянхайрхан суманд “Оюу Толгой” (XV-021886) нэртэй ашигт малтмалын хайгуулын талбай, Төв аймгийн Жаргалант суманд “Нуга” нэртэй (XV-021988) тусгай зөвшөөрлийн дугаартай, Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумдын нутагт “Шаргын уул” нэртэй (XV-022048) тусгай зөвшөөрлийн дугаартай талбайнууд дээр тус тус хайгуулын ажлыг хийж байна. Мөн Дорноговь аймгийн Иххэт суманд “Олонгийн ухаа” ордын “Их” нэртэй ашигт малтмалын ашиглалтын талбай (MV-020953) дээр олборлолт явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Компани нь зэс, алт, вольфрамын хүдэржилтүүдийг ашиг сонирхолын тэргүүн эгнээнд тавьдаг ба сүүлийн үед газрын ховор, лити, кобалт, молибдени хайж байгаа билээ.

“MCPG” ХХК-ийн хамаарал бүхий “Зүчи ресурсэс” ХХК-н “Баянзүрх” нэртэй “XV-021948”, манай “Оюу толгой” нэртэй “XV-021886” болон “Цахир хөндий уул” СШ65-18 ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь Монгол орны баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Алтанцөгц, Бугат сумдуудын нутагт нийт 10,200 га орчим 3 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшдэг. Эдгээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь ОХУ, Хятад улсуудтай хиллэдэг худалдааны боомтуудаас 70-80км, 5-21% вольфрамитын агуулга бүхий Ховд гол ордтой хил залгаа оршдогоороо давуу талтай. Монгол орны баруун хязгаар болох Алтайн нуруу, Нуурын бүс нь вольфрам, алт, зэс-хар тугалга-цайрын колчедан (VMS), зэсийн порфирын хүдэржилттэй ба уг бүс нь Казакстан, ОХУ-руу хэтийн төлөв маш өндөр “Рудный Алтай” нэртэй бүстэй холбогддог. “Рудный Алтай” бүсийн хэмжээнд 1000 гаран том, жижиг ордууд нээн илрүүлэгдэж зарим нь ашигласан байдаг ба өнөөг хүртэл шинээр орд, илрэлүүд нээгдсээр байна. Уг бүсийн шууд үргэлжлэл болох Алтайн Нуруу, Нуурын бүсүүдээс сүүлийн жилүүдэд томоохон орд илрэлүүд нээгдэж байна. Тухайлбал: Алт-колчеданы Хан Алтай орд (~80tn Au), Cu-Au Майхан Улаан орд, Шарга илрэл, Cu-колчеданы Хөх Адар орд.

2021, 2022 онуудад “MCPG” болон хамаарал бүхий компаниуд нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сум “Талын толгод” “Талын толгод-1” (XV-016040, XV-016041, 12345.4 га) нэртэй (Мо+Cu) порфир, Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан суманд “Шаргын уул” нэртэй (XV-022048) тусгай зөвшөөрлийн дугаартай (Mn-Co), Төв аймгийн Жаргалант суманд орших “Нуга” нэртэй (XV-021988) тусгай зөвшөөрлийн дугаартай алтны шороо, алт, вольфрамын хүдэржилттэй байж болох хайгуулын талбай, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дахь “Хонхор ус” нэртэй (XV-022082) тусгай зөвшөөрлийн дугаартай (Au), Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөөвөр” нэртэй (XV-022066) (Au, As) алтны илрэлтэй хайгуулын талбай, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт байрлах “Цагаан овоо” нэртэй (XV-022083) тусгай зөвшөөрлийн дугаартай хайгуулын талбай (Au) зэрэг нийт 13 талбайг “Ашигт Малтмал Газрын Тосны Газар”-аас зарлагдсан сонгон шалгаруулалтаар болон бусад компаниудаас худалдан аваад байна.

100 %
Дотоодын хөрөнгө оруулалттай
0
Хэрэгжүүлж буй үндсэн төсөл
0
Ашиглалт явуулдаг
төсөл

Зорилго зорилт

Хамтын үнэ цэнийг бий болгож хуваалцах.

Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, эрүүл тогтвортой уул уурхайн чиг хандлагыг түгээх.