Долоодугаар сарын эхний дөрвөн өдрийн байдлаар 700 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Уул уурхайн биржийн дуудлага арилжаанд орсон бүтээгдэхүүний гуравны нэг нь л амжилттай арилжаалагдсан байна. Тодруулбал нийт 16.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн дуудлага арилжаанд орсноос 5.3 сая тонн нь амжилттай арилжаалагджээ. Гуравдугаар сарын суулээр арилжааны идэвх суларсантай холбоотойгоор нүүрсний форвард гэрэээг дахин арилжаалах боломжийг эрх бухий байгууллагуудаас нээж өгч байв. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын арилжааны хэмжээ эрс нэмэгдэж, нийт 2 сая тонн гаруй бүтээгдэхүүн худалдан авагчтай болж байлаа. Хэдий тийм боловч суулийн хоёр сарын хугацаанд идэвх буурах хандлага эргэн үргэлжилжээ. Тухайлбал тавдугаар сард 80 дуудлага худалдаа зохион байгуулагдсанаас ердөө 19-д нь худалдан авах санал иржээ.
Суулийн арилжааны мэдээллийг харвал Эрдэнэс Критикал Минералс-ийн төмрийн Хүдэр, Эрдэнэс Тавантолгой болон Тавантолгой ХК-ийн нүүрсний арилжаа амжилттай явагдсан байна. Ингэснээр долоодугаар сарын эхний дөрвөн өдрийн байдлаар 700 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх хоёр сарын нийт арилжааны хэмжээг давсан узуулэлт болж байна.
Эх сурвалж: https://bloombergtv.mn/