Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

“Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурав.



Эх сурвалж: Mining.mn 2025/05/26