Бидний тухай
Удирдлагын мэндчилгээ
Та бүхний түмэн амар амгаланг айлтган мэндчилье.
Манай компани нь 2021 онд байгуулагдсан, Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Энэхүү чухал ач холбогдол бүхий салбарт тогтвортой, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа явуулж харилцагч үйлчлүүлэгчид дээ үнэ цэнийг хүргэж чадах шилдэг компани болохыг энэ тэргүүнд тавьж ажиллаж байна.
Бид бүхэн шударга ёс зүй, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, оролцогч талуудын талархлыг хүлээж ажиллахыг зорьж байна.
Дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн орчин үеийн технологи, инноваци бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчид дээ санал болгон, олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн тавцанд гаргахаар ажиллаж байна.
Цаашид дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэхийн тулд уул уурхайн хөгжилд баримталж буй бодлогоо байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд “Хариуцлагатай” байх зарчмыг эрэлхийлж ажиллахаа илэрхийлж байна.
Та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн;