loader image
Skip links

Экспортын 60 хувийг чулуун нүүрс эзэлж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 2024 оны эхний 5 сард манай улс нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт 2024 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор өсөхөд нүүрс 172.9 сая ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая  ам.доллар,  төмрийн  хүдэр,  баяжмал  41.9 сая ам.доллар,боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 39.5 сая ам.доллароороор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин цайрын хүдэр, баяжмал  74.4 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор тус тус буурсан байна. Экспорт 2024 оны 5 дугаар сард өмнөх сараас 131.4 (10.2%) сая ам.доллароор өсөж, импорт 43.1 (4.3%) сая ам.доллароор буурсан байна.

БНХАУ-д экспортолсон барааны 65.6 хувийг нүүрс, 19.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон  барааны 99.8 хувийг    боловсруулаагүй  буюу  хагас боловсруулсан алт эзэлж байна.

Эх сурвалж: https://mining.mn/    2024.06.18