Гурав дах удаагийн “Торгоны замын хөрөнгө оруулалт” арга хэмжээний хамтран зохион байгуулагч Хятадын уул уурхайн ассоциаци нь 1990 онд байгуулагдсан, БНХАУ-д хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, уул уурхайн салбарын холбоод, орон нутгийн холбоод, салбарын шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүдээс бүрддэг.
Энэхүү арга хэмжээнд Хятад улсын томоохон уул уурхайн компаниуд оролцох бөгөөд өөрийн төслөө танилцуулж, хамтын ажиллагааны уулзалтууд болдог бөгөөд 2024 оны 08 дугаар сард Бээжин хотноо зохион байгуулагдах тус арга хэмжээнд манай байгууллагаас оролцохоор бүртгүүллээ.
2024.08.05