loader image
Skip links
Үйлчилгээ

Геологи хайгуулын ажил

Геологи хайгуулын ажил нь тухайн талбайн геологийн тогтоц болон хайж буй ордын ерөнхий загварт дүйцсэн өөрийн гэсэн арга аргачлалтай ажилладаг. Ашигт малтмалын орд нь ямар нэгэн зүй тогтолд хатуу баригддаггүй, хэлбэр хэмжээ, тогтоцын хувьд урьдчилан тооцоолохын аргагүй үүссэн байдаг ба тэр хэрээр геологи хайгуулын ажил нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, техник технологи, арга аргачлал шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Манай компани нь геологи хайгуулын ажлын дараах ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Эрэл-зураглалын ажил: Төслийн талбайн хүрээнд мэргэжлийн багаж хэрэгсэлтэй хамт олон талбай дээр эхний шатанд 250-100 метрийн зайтай, шаардлагатай хэсэгт 100-50 метрийн зайтайгаар эрэл зураглалын маршрутын ажлыг хийдэг.

Уулын ажил: Ажлын өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжөөр суваг, шурф малталтын ажил хийдэг.

Өрөмдлөгийн ажил: БНСУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн өрмийн машин, ОХУ-д үйлдвэрлэгдсэн УКС-22 өрмийн машинуудаар өрөмдлөгийг хийнэ.

Боловсруулалтын ажил: Хайгуулын ажлын үр дүнг эрдэс баялгийн нөөцийн тооцооны загварчлал, уул уурхайн төлөвлөлтийг компьютерын программ, зориулалтын хэвлэх тоног төхөөрөмж ашиглан боловсруулалтын ажил хийдэг.