loader image
Skip links
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

Нүхт

Улаанбаатар хотоос 150 км зайд орших Төв аймгийн Лүн, Угтаалцайдам сумдын нутагт байрлах “Нүхт” (XV-021860) төсөл нь 5192.01 га талбайг хамарсан. Улаанбаатар хоттой хамгийн ойрхон орших дэд бүтэц сайн хөгжсөн талбай юм. Хайгуулын талбайд өмнө нь геологи, хайгуулын судалгааны ажил тодорхой хэмжээнд хийгдэж байснаараа давуу талтай.

Төслийн мэдээлэл
 Тз-ийн дугаар:  XV-021860
 Нэр:  Нүхт
 Төрөл:  Cu-Au
 Статус:  Хайгуулын тусгай зөвшөөрөл
 Эзэмшигч:  Монголиан Коппер Проспектинг Групп
 Талбай /га/:  5192.01

Өмнөх онуудад хийгдсэн ажлууд
1992 онд улсын төсвөөр хийгдсэн ажил

  • Эрлийн маршрутын хэмжээ 239.3 т/км, үүнээс 600 га талбайд (Гялалзах, Мааньт, Бэрст) 3 хэсэгт ялгаж 1:5000 масштаб нарийвчилсан эрэл-зураглалын ажил хийсэн.
  • Талбайгаас 134 ширхэг цэглэн дээж авч лабораторид өгсөн.
  • Суваг малталт 1992 онд Гялалзах хэсэгт 161.5м3
  • Өрөмдлөг 600 т/м

2005-2006 онд Сентерра Гоулд Монголиа ХХК хийсэн ажил

  • Эрэл зураглалын ажил 600 га талбайд хийсэн
  • Геохимийн дээжлэлт 600 га талбайд масштаб 1:10000 1719 ширхэг
  • Суваг малталт 420 м3
  • Өрөмдлөг 400 т/м

2021 онд Монголиан коппер проспектинг групп ХХК-ийн хийсэн ажлууд

  • Эрэл зураглалын ажил масштаб 1:25000 5192 га талбайд
  • Эрэл зураглалын ажил масштаб 1:5000 900 га талбайд
  • Археологи болон Палеонтологийн судалгаа 5192 га талбайд хийсэн
  • 600 га талбайд геофизикийн соронзон зураглалын ажил
  • 600 м.куб суваг малталт
  • 1657 т/м өрөмдлөгийн ажил хийсэн
  • Лабораторид шинжлүүлсэн чулуун дээж 134 ширхэг
  • Лабораторид шинжлүүлсэн чөмгөн дээж 1653 ширхэг

Нүхт төсөл

Мэдээлэл байхгүй байна.