Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 33.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 (12.9%) их н/аяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 4.0 (17.2%) их наяд төгрөгөөр, ц
ахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 88.2 (7.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.0 (17.2%) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.4 (26.3%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 553.7 (6.2%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 68.8 (25.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 24.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 24 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 63.3 хувийг нүүрс олборлолтын салбар, 32.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Эх сурвалж: mining.mn 2024/09/16