loader image
Skip links

“Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалт”-ыг анх удаа зохион байгууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ хамтран “Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалт”-ыг анх удаа зохион байгууллаа.

Сургалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит ААНБ, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 50 гаруй байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж байна.

Уул уурхайн биологийн нөхөн сэргээлтийн тооллогыг Монгол Улсын хэмжээнд 2025 оны долдугаар сараас эхлэн “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-аас зохион байгуулах юм. Энэхүү ажилтай холбогдуулан уул уурхайн биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх, нөхөн сэргээлтийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хог хаягдлын эрхзүйн орчин, аюултай хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, цуглуулах болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас доройтсон экосистемийг нөхөн сэргээх талаар ойлголт мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтыг доктор, профессор цолтой мэргэжлийн багш нар удирдан явуулж байна. Мэргэшлийн сертификат олгох энэхүү сургалт 2025 оны зургадугаар сарын 16,17-ны өдрүүдэд явагдлаа.

Эх сурвалж: mining .mn                                                      2025/06/18