loader image
Skip links

Уул уурхайн салбар 11.4 хувиар өсөөд байна.

Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна. Тус салбарт ашиг

лагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос хоёр дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт өндөр байхаар хүлээгдэж байгааг Эдийн засаг, хөгжлийн яам онцолсон.

Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ес орчим хувиар өндөр байна.

Эх сурвалж: https://mining.mn/    2024.12.07