Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж өнгөрлөө. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Францын талыг Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий
нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Үүнд:

- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах хүртэл ураны төслийг зогсоох саналыг Францын талд тавьж, харилцан тохиролцож чадлаа.
- Хүн, мал, амьтан, байгаль орчны эрсдлийг орон нутагт нь дэлхийн түвшинд шинжлэн судлах боломж бодитой болтол ураны төслийг зогсоолоо.
- Иргэд хяналтын зөвлөл байгуулна. Хараат бус зөвлөл иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллана.
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлнэ.
- Монгол-Франц улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хамтарсөн өдөрлөг, боловсрол, соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: https://mining.mn/content/1522 2025/05/19