УИХ-ын гишүүн, Судлаач, Инженер Ж.Золжаргалын “Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи” ном дахин хэвлэгдлээ. Өнөөдөр тус бүтээл дахин уншигч, судлаачдын гарт хүрч байна. Коксын үйлдвэрийг ямар технологитой барих вэ? Үүнд хариу өгөх судалгаа, шинжилгээний гарын авлага аж.
Коксын үйлдвэрийн хаягдал хийнээс метанол буюу метилийн спирт үйлдвэрлэснээр шатахууны импортын хамаарлыг тодорхой хэмжээгээр бууруулахаас гадна химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой аж.
Энэ номд Монголын нөхцөлд коксын хийнээс метанол үйлдвэрлэх технологийн талаар тайлбарлан бичсэн бөгөөд нүүрс-химийн аж үйлдвэрийн сүүлийн үеийг бодит мэдээллүүдийг багтаажээ.
2025/07/08