loader image
Skip links

Геологи хайгуул, хөрөнгө оруулалт: Эрчимжүүлнэ, өргөжүүлнэ.    

19 дэх удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 19 нам, 2 эвсэл өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Сонгогчдын сонголт, сонгуулийн үр дүнд намуудын төрийн хөтөлбөр  голлох үүрэгтэй байгаагүй ч Парламентад суудалтай намуудын байр суурь, баримтлах бодлогоос ирэх жилүүдийн эрдэс баялгийн хөгжлийн хандалага ихээхэн хамааралтай. Тиймээс парламентад суудал авсан улс төрийн нам, эвслүүд буюу Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), Үндэсний эвсээл, Иргэний зориг ногоон нам төрийн хөтөлбөртөө уул уурхайн чиглэлээр ямар үзэл баримтлал баримталж, ямар бодого зорилт дэвшүүлснийг харьцуулж үзлээ.

Геологи хайгуул, хөрөнгө оруулалт: Эрчимжүүлнэ, өргөжүүлнэ    

Геологи хайгуулыг эрчимжүүлнэ, өргөжүүлнэ гэсэн заалт МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт ав адилхан тусжээ. Гагцхүү ямар зорилго, шалтгааны улмаас гэдгээрээ бага зэрэг ялгаатай.

Монголд хагуулын салбарын хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсаар байгааг АМГТГ-ын статистик мэдээллээс харж болно. Хүлэмжийн хийн ялгарлыг буруулах дэлхий даяарх давалгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж буйг өмнөх хэсэгт дурьдсан. Өөрчлөгдөн буй энэхүү эрэлт хэрэгцээнээс хамаарч эрдэс бүтээгдэхүүнийг хайх, бодлогоор дэмжих хандлага улс орнуудад идэвхжиж, геологи хайгуулын салбар тасралтгүй өссөөр байхад манайд харин урвуу зүй тогтол өрнөж, зогсонги байдал үндсэндээ 14 дэх жилдээ үргэлжилж байна.

Өргөжүүлж, тэлнэ гэснээр хайгуул идэвхжихгүй. Юуны өмнө хайгуулыг тусгай зөвшөөрөл олгож байж, хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрнгө оруулалт татсанаар геологи хайгуул хийгдэнэ, орд нээгдэнэ. Харин тэрхүү хайгуулын шатанд эрсдэлээ үүрэн орж ирэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг, идэвхийг, сонирхлыг сэргээх гол нөхцөлийн намууд хэрхэн харж байна вэ? Хөрнгө оруулалтын орчныг тэлэх, шинэ хөрөнгө оруулалт татахад хамгийн том хүчин зүйл болох геологи, уул уурхайн ямар шинэ нөөц, болоцоог бид хөрнгө оруулагчдад санал болгож чадах вэ гээд харвал тодорхой бодлого, төлөвлөгөө алга.

Үндэсний эвсэл болон ИЗНН иөрийн хөтөлбөртөө ашигт малтмалыг нээх, хайх үйл ажиллагааг онцгойлж авч үзээгүй байна.

Геологи хайгуултай холбоотойгоор МАН, ХҮН намууд лицензийн асуудлыг хөнджээ. ХҮН тусгай зөвшөөрлийн зүй бус наймааг хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ гэсэн бол МАН “Уул уурхайн лицеэз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно” нэжээ. Яг энэ өгүүлбэр 2020 оны МАН-ын сонгуулийн хөтөлбөрт бий. 4 жилийн өснөх заалтаа үсгийн зөхүүгүй тэр чигт нь хуулаад тавьсныг хачирхалтай гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй нь.

Бичил уурхай, барилгын материал, геологийн судалгааны чадавх бэхжүүлэх, арга аргачлал, зааврыг шинэчлэн боловсруулахыг хүртэл нарийвчлан хөндсөн мөртлөө хайгуулын лиценз олголтыг  либералчлах асуудал мөрийн хөтөлбөрт нь туссангүй.

Нэгтгээд дүгнэвэл үадаад, дотоодын хөрөнгө оруулалт даажсан геологи, хайгуулын салбарыг эрчимжүүлнэ, нэг бол хууль бус лиценз цуцална гэхээс өөр гялтайх санаа мөрийн хөтөлбөрүүдэд байхгүй байна..

Хөрөнгө оруулалттай холбоотой ерөнхий том зургийг харвал МАН эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлж, шинэ төслүүдийг эдийн засгийн эрэлтэд оруулна гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн газрын ховор элемент дээр нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн. АН-ын хувьд дотоодын төслүүд, дотоодын зах зээлд уул уурхайн төслүүдээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх мөн олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж баялгийн санг өсгөх, бодлогын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх санал дэвшүүлсэн байна. Харин ХҮН хөрөнгө оруулатын тогтвортой байдлыг хангаж  ажиллахаас гадна уул уурхайн орлогоос бүрдэх хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан мега төслүүдийг хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ. Хөрөнгө оруулагчдад ямар давуу байдал, давуу биш юм гэхэд итгэл үнэмшил төрүүлэхүйц тогтвортой байдал амласан мөрийн хөтөлбөр байхгүй байна.