УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан Засгийн газраас геологийн салбарыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарч, Үндэсний геологийн албыг бэхжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг 60 гаруй тэрбум төгрөгөөр (агаарын геофизикийн судалгаа) нэмэгдүүлнэ гэдгээ 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд илэрхийллээ.